
PerkinElmer компанийн аналитик тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютор — Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны шинжилгээ болон судалгааны лабораториудад мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.
Бидний тухай
Шелтек Монголиа ХХК нь Монгол Улсын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шууд үйлдвэрээс, үйлдвэрийн үнээр нийлүүлдэг албан ёсны ханган нийлүүлэгч юм.
Бид маркетинг болон дамжлагын нэмэлт зардалгүйгээр хэрэглэгчдэдээ чанартай тоног төхөөрөмжийг шууд хүргэж, лабораторийн үйл ажиллагааг үр ашигтай, найдвартай болгоход дэмжлэг үзүүлдэг. Манай компани 2012 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын дэлхийд тэргүүлэгч PerkinElmer компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 13 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээ
Бид таны худалдан авсан багаж, тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулах ажлыг хариуцахаас гадна баталгаат болон баталгаат хугацааны дараах ашиглалтын явцын техник үйлчилгээг үзүүлдэг.

Сервис үйлчилгээ
Орос, Казакстан, Украйн, Монголд 30 гаруй инженер, техник үйлчилгээний бүрэлдэхүүн ажилладаг. Сервис инженерүүдээ жил бүр тогтмол сургалтанд хамруулдаг. Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, оношлогоог цахимаар (on line) хийж байгаа нь хэрэглэгчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Тоног төхөөрөмжийн техник үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг бөгөөд гэрээний үйлчлэх хугацаанд тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг, гарсан гэмтэл саатлыг засварлах ажлыг хариуцан гүйцэтгэдэг.

Бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүд
Бид хүнд үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбаруудад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлага хангасан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслийг Монгол улсад нийлүүлдэг. Тоног төхөөрөмжүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
